2020-11-25 10:321min00

Эргэн төлөлт нь доголдсон хэрэглээний зээлийн хугацааг сунгахтай холбоотой түгээмэл асуулт, хариултууд

mongol

Хэрэглээний бүх зээлийн хугацааг 12 сараар сунгах боломжтой юу?

-Үгүй. Зөвхөн эргэн төлөлтөд хүндрэл учирсан хэрэглээний зээлийг сунгах боломжтой.

12 сараас урт хугацаагаар сунгах боломжтой юу?

-Зөвхөн Монголбанкнаас тогтоосон хугацаа /30 сар- болон өр орлогын харьцааны 60% хязгаарлалтын хүрээнд нэг удаа сунгах боломжтой

Энэ удаагийн шийдвэр хэзээнээс хэрэгжиж эхлэх вэ?

-2020.11.23-ны өдрийн мөнгөний бодлогын хорооны шийдвэрээр 2021.07.01 өдрийг хүртэл хэрэгжинэ.

Хэрэглээний зээлд ямар төрлийн зээлийн бүтээгдэхүүнүүд багтдаг вэ?

-Цалин, тэтгэврийн зээл болон малчны зээл зэрэг өрх гэр, иргэдийн зээлийн бүтээгдэхүүнийг хэрэглээний зээл гэж ойлгож болно.

Зээлийн нөхцөлд өөрчлөлт оруулж, хугацааг сунгахад ямар материал бүрдүүлэх вэ?

-Орлого тасалдаж, зээлийн эргэн төлөлтийг хийхэд хүндрэл учирсан зээлдэгчид банкинд хүсэлтээ гарган нөхцөлөө өөрчлөх боломжтой.

Зээлдэгчийн өр, орлогын харьцаанд өөрчлөлт орох уу?

-Тийм. Учир нь зээлдэгч зээлийн нөхцөлдөө өөрчлөлт оруулах бүрт өр, орлогын харьцааны тооцооллыг шинэлэх шаардлагатай байдаг.

Зээлдэгч зээлийн бүтцэд өөрчлөлт оруулах хүсэлт гаргасан тохиолдолд заавал 12 сараар зээлийн хугацааг сунгах уу?

-Үгүй. Зээлдэгч нь банктай тохиролцож зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах боломжтой бөгөөд 12 сар хүртэлх хугацаагаар зээлийн үлдэгдэл хүүг сунгаж болно.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй