Олон өвчтөнүүд, тэдний дотор эмнэлэгт хэвтэх шаардлагагүй гэж үзэгдсэн олон залуус ковидын дараах өвчнүүдээр өвчлөөд байна.
Тэдний нэг нь Майкл Риган юм. Тэрбээр нэгэн өдөр бидэнтэй хамт гадуур явах болсон юм. Ингэхдээ нэгэн нөхцөл тавьсан нь бид түүнийг гэрт нь эргүүлэн хүргэж өгөх байлаа. Учир нь тэр ганцаараа явбал төөрч болзошгүй юм.
Тэр өнгөрсөн шинэ жилийн баярууд, амралтаараа гурав дугаар сард Парис явсан зэрэг олон үйл явдлыг таван сард Нью- Йорк хотноо Ковид-19 халдвар авч өвчилснөөсөө хойш огт санахгүй болжээ.
Майкл 50 насандаа далайн усны гүнд шумбах спорт дайвинг, далбаат завь, бокс, дугуйгаар хичээллэдэг спортлог нэгэн юм. Таван сард түүний бие сайжирч эдгээр спортуудаараа дахин хичээллэж тамирчны амьдралдаа эргэн орно гэж бодож байлаа.
Гэвч зургаан сараас таагүй зүйлс эхэлжээ. Учир нь тэрбээр гэнэт цустай ханиаж, амьсгалахад хүндрэлтэй болж, хуруу нь салгалах, шөрмөс нь татах, зүрх нь хурдан цохилох, ухаан алдаж унах зэрэг шинж тэмдгүүд илэрч, өвдсөнөөс хойш 7 сарын хугацаанд амтлах, үнэрлэх чадварууд нь сэргээгүй ажээ.
Майкл Риган хэлэхдээ: Ямар нэг зүйл шатаж байгаа юм шиг утааны үнэр намайг байнга дагадаг. Би олон удаа шөнө дунд сэрж, шатаж байгаа зүйлс хайн унтлагын хувцастайгаа гэр дотуураа гүйдэг. Гэвч юу ч шатаагүй, бүх зүйл надад байгааг л мэдэрдэг.
Миний амтлах чадвар бас өөрчлөгдсөн. Амандаа юу ч хийсэн нэг тийм чийгтэй хөгцний амт амтагддаг . Би ганцхан давсны амтыг л ялгаж чадаж байна гэжээ.
Коронавирусийн талаар эрдэмтэд болон эмч нар юу хэлсэн бэ?
Ханна Девис: Бид ийм ул мөр үлдээж байгааг олон нийтэд мэдээлэх, эмч нарын гарт олон улсаас авч нэгтгэсэн судалгааны материалууд бэлдэж өгөх зорилготой бөгөөд судалгааны группүүдэд олон оронтой харьцаж чадах хүмүүс байсан нь мэдээллийн чанарт маш сайнаар нөлөөлсөн. Бидний судалгааны үр дүнд олон хүмүүст уг өвчин дахиж байгааг илрүүлсэн. Ковид системийн өвчин гэдэг нэгэнт ил болсон, өөрөөр хэлбэл олон эрхтэн гэмтээдэг. Эхний судалгаануудаар ковид тархи, мэдрэлийн системийг их гэмтээдэг нь харагдаж байна гэжээ.
Игорь Коральник / Чикаго хотын Northwest Medicine их сургуулийн мэдрэл судлалын профессор/: Ковид өвчтөнүүдийн гуравны нэг нь хүнд, хөнгөн, тэр байтугай шинж тэмдэг илрэлгүй өвчилснөөс үл хамааран орон зайн баримжаа алдахаас эхлээд комд орох хүртэл тархины үйл ажиллагааны олон янзын өөрчлөлттэй болж байна. Бидний ажиглалтаар хүмүүс эхлээд I- р үеэр өвчлөөд, дараа нь чөлөөт интервал буюу шинж тэмдэг илрэхгүй хэсэг хугацааны дараа мэдрэлийн өвчнөөр удаан хугацаанд өвдөж байна. Дархлалын систем өөрийгөө хамгаалахын тулд эрчээ авч вирусийг хөөхдөө тархи мэдрэлийг хөнддөг байх гэсэн таамаг байна. Мөн түүнчлэн идэвхгүй вирус хүний бие организмын хаа нэгтээ нөөцийн сав байдаг ба түүнд хадгалагдаж байгаад гарч ирдэг ч байж болох юм гэжээ.
Эми Комптон Филлипс /Америкийн анхны ковидтой өвчтөнийг эмчилсэн эмч:
– Америкийн эмч нарын холбооноос ковидоор өвчлөгчдийн 35% д ул мөр үлдэж байна гэж үзэж байгаа.
Майкл Риган ковидоор өвчилсөн олон хүний нэгэн адил одоохондоо ажлаа хийж чадахгүй байгаа. Түүний хийж чадах зүйл нь зүрх судасны мэс засалч тул зүрхний төрөлхийн гажиг өвчнийг нээсэн докторынх нь нэрээр нэрлэсэн өвчний нэртэй Вольф-Паркинсон Уайт нохойтойгоо зугаалах юм.
Орчуулагч: Лувсандорж Цэцгээ