2020-11-23 16:101min00

Мадурогийн төрсөн өдрөөрөө авахыг хүссэн бэлэг

gettyimages-1079999150-e15485999298591

Венесуэлийн төрийн тэргүүн Николас Мадуро өнөөдөр 58 нас хүрч байна. тэрбээр мэндчилгээ, бэлэг авахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Гэхдээ тэрбээр арванхоёрдугаар сарын 6-нд болох парламентын сонгуульд иргэд нь өндөр ирцэйгээр оролцвол төрсөн өдрийнх нь хамгийн гайхалтай бэлэг байх болно гэжээ. “Хэрвээ та бүхэн надад төрсөн өдрийн бэлэг баримаар байвал арванхоёрдугаар сарын 6-нд гэр бүлээрээ саналаа өгөөрэй” хэмээн Мадуро мэдэгджээ.

Венесуэлд удахгүй Үндэсний ассамблейн сонгууль болох гэж байна. Өдгөө парламентын ихэнх суудал нь одоогийн төрийн тэргүүний сөрөг хүчнийхний талд байдаг аж.

 

Орчуулса Э.Март : korrespondent.net

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй