2020-11-20 17:011min00

Дэлхийн хажуугаар17.4 тэрбум ам.долларын үнэтэй солир өнгөрчээ

2565053

Энэ сарын сүүлчээр 370-820 метрийн хэмжээтэй тун аюултай солир дэлхийн хажуугаар өнгөрөхийг NASA-гийн Дэлхийн ойролцоох объектуудыг судлах төвийн сайтад анхааруулах.

(2000 WO107) астеориод нь арваннэгдүгээр сарын 29-нд манай гарагтай ойртон ирэх юм байна. Сансрын уг биет, дэлхий хоёрын хоорондын зай NASA-гийн мэдээллээр  4 сая гаруй км байх гэнэ. Харьцуулбал дэлхий сар хоёрын зай үүнээс 10 дахин бага юм. Уг солир нь дэлхийн бөмбөрцөгий тойрог замыг дайран өнгөрнө гэдгээрээ онцгой аюултай. Asterank-ийн мэдээллийн сангийн үнэлгээгээр уг солирын ашиг малтмалын нийт үнэ 17,4 тэрбум ам.доллар юм байна.

Орчуулсан Э.Март : korrespondent.net

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй