2020-11-19 14:261min00

БЗД-ийн 6, 26 дугаар хорооны сэжигтэй 4 тохиолдлын PCR шинжилгээний хариу сөрөг гарлаа

coronavirus

Нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 17-18-ны өдрүүдэд коронавируст халдварын дөрвөн тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан болохыг тус дүүргийн албан ёсны вэб сайтад мэдээлжээ.

Лабораторийн шинжилгээгээр 4, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 4 иргэн халдвартай нь батлагдсан бол 6, 26 дугаар хороонд түргэвчилсэн шинжилгээгээр дахин 4 сэжигтэй тохиолдол илэрсэн билээ.

Тэгвэл өчигдөр 20:00 цагт 6, 26 дугаар хорооны 4 иргэний PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан байна.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй