Энэ талаар буурайн отгон хүү Б.Батзоригт нь хэлэхдээ “Ээж маань 60 насандаа жолооны үнэмлэх авсан. Одоо Гачууртад манааны ажил хийдэг. Би айлын бага хүү тул аав, ээжийгээ асарч байх хэрэгтэй. Хүүхдүүдээ өсгөх амьдралын хүнд хэцүүтэй тулгарах бүрдээ аав, ээжээ хайрлах, анхаарах ухаарал ирдэг юм байна” гэсэн юм.
Сонирхуулахад Б.Батзоригт нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд эхнэрийнхээ эмчилгээний зардлыг бүрдүүлэхийн тулд гар утасны модон суурь хийж байжээ. Тэр цагаас хойш өдгөө модон тавилгын дэлгүүр нээж, долоон хүнийг ажлын байраар хангаад байна.