Орхон аймагт бүх нийтийн хөл хориог тогтоосон болохыг тус аймгийн онцгой комиссоос мэдээллээ. Тус аймагт сүүлийн 3 хоногийн хугацаанд 1600 иргэнээс COVID19 вирусийн түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад сэжигтэй хэд хэдэн тохиолдол гарсан байна. Иймээс аймгийн нийт ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд хорио цээрийн дэглэмээ чанд сахин биелүүлэхийг Орхон аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.
Дархан-Уул аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал Орхон аймагт байгаа тул одоо өгөгдсөн маршрутын дагуу тандалт судалгааг хийж ажиллаж байна.
Л.Баяр