Сэлэнгэ аймагт 150 иргэнээс шинжилгээ хийхэд 5 хүнээс коронавирус илэрлээ

2020-11-17 18:12
450e1c0369bbb7bafc69b8ce2fbeb356_x3

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар оройн 18:00 цагаас шуурхай мэдээлэл хийлээ. /2020.11.17/

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: Улаанбаатар хотод 836 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн Найрамдал зуслангийн 156 хүүхдэд шинжилгээ хийхэд Ковид-19 вирус илрээгүй.

Харин Сэлэнгэ аймагт 150 хүнд PCR-ын  шинжилгээ хийхэд таван тохиолдол батлагдлаа. Энэ нь түргэвчилсэн тестээр эерэг гарсан 22 тохиолдлыг дахин шинжлэхэд тав нь PCR  шинжилгээгээр батлагдсан юм байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй