11.00 цагийн мэдээллээс хойш батлагдсан тохиолдол нэгээр нэмэгджээ

2020-11-17 17:271min0
b9f6eee93903021dfbadd0c34aa693d723c984ca

ЭМЯ-наас коронавирусийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл хийлээ. Үдээс өмнө 11.00 цагийн мэдээллээс хойш батлагдсан тохиолдол нэгээр нэмэгджээ.

Тодруулбал, Дархан-Уул аймгийн сэжигтэй тохиолдол PCR-ын шинжилгээгээр хариу нь эерэг гарч, баталгаажлаа. Одоогийн байдлаар тус аймагт батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 62 иргэнийг тусгаарлаж, шинжилгээ авах ажлыг эхлүүлсэн байна.

Ийнхүү Монгол Улсад батлагдсан тохиолдол 435 боллоо. Манай улсад коронавирусийн халдвар Улаанбаатар, Дархан, Сэлэнгэ аймагт бүртгэгдлээ.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй