С.Баяр болон “Петровис” компанийн үүсгэн байгуулагч Ч.Давааням нарыг шүүх хурал өнгөрөгч долоодугаар сард болж, шүүхээс тэднийг гэм буруутайд тооцсон байдаг.
Улмаар, С.Баярт 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дугаар зүйлд зааснаар албан тушаал эрхлэх хугацааг хоёр жилээр хасаж, гурван жилийн хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар хоёр жил хорих ял, бүгд нийлээд таван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн бол, яллагдагч Ч.Даваанямд Ч.Даваанямд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2.3 дахь заалтад зааснаар хоёр жилийн хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.
Мөн хууль бусаар олж авсан орлого гэж үзэн С.Баяраас 5 тэрбум 580 сая 440 төгрөгийг, Ч.Даваанямаас 5 тэрбум 766 сая 40 мянган төгрөгийн эд хөрөнгийн үнэлгээ бүхий АНУ дахь орон сууцыг хураан авч улсын орлого болгохоор шийдвэрлэсэн юм.
Харин дээрх шийдвэрийг шүүгдэгч нар эсэргүүцэж, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаад байгаа юм. С.Баяр нарын давж заалдах хурал өнөөдөр болохоор тов гарсан ч улс оронд үүсээд байгаа онцгой нөхцөл байдлаас шалтгаалан энэ сарын 17-19-ны өдрүүдэд товлогдсон бүх шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.