Хэнтий аймагт COVID-19-ийн түргэвчилсэн оношлуураар эерэг гарсан хоёр иргэний PCR шинжилгээний сорьцыг ХӨСҮТ-ийн лаборатори руу 11 дүгээр сарын 16-17-нд шилжих шөнийн 01:20 цагт хүргүүлсэн билээ.
Тэгвэл Хэнтий аймгийн арван хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан байна. Энэ талаар Эрүүл мэндийн яамны мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлсэн юм.
Л.Баяр