Улсын онцгой комиссын ээлжит шуурхай хуралдаанаар Бүх нийтийн бэлэн байдлын зэргийн үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, явцын талаар холбогдох байгууллагуудын мэдээллийг сонсож, хуралдааны дараа комиссын гишүүд мэдээлэл өгсөн юм.
Эмзэг бүлгийн иргэдэд хүргэх хүнсний талон, халамжийн тухайд өнөөдрийн байдлаар 242 мянган хүнд 4.8 тэрбум төгрөгийн хүнсний талон /том хүнд 32 мянга, хүүхэд 8,000/ олгосон байна.
Мөн халамжийн мөнгийг иргэдийн данс руу нь шилжүүлсэн аж. Харин хүүхдийн мөнгө болох 100 мянган төгрөгийг өнөөдрөөс шилжүүлж эхэлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.