2020-11-16 14:591min00

Коронавирусийг дарангуйлдаг байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд

tedniih

Бие махбодод коронавирусийг халдварыг 97 хүртэл хувиар дарангуйлдаг байгалийн бүтээгдэхүүнийг Германы эрдэмтэд нэрлэлээ.

Ульмын их сургуулийн Эрүүл мэндийн төвийн молекуляр вирус судлалын хүрээлэнгийн мэргэжилтнүүд судалгаа хийсний үр дүнд хар үрт тэсийн жимсний шүүс SARS-CoV-2 вирусийг 97 хувиар дарангуйлах чадвартайг олж тогтоожээ. Томуугийн вирусийг үүнээс ч илүү дардаг аж. Түүнчлэн ногоон цай, анар жимсний шүүс үр дүнтэй болох нь батлагджээ.

“Хар үр тэсийн жимс (Aronia melanocarpa), анар (Punica granatum)-ын шүүс, ногоон цай (Camellia sinensis) нь хоёр вирусийн эсрэг вирүцидийн идэвхжилтэй бөгөөд үүгээр амны хөндийгөө зайлснаар амны хөндийн вирусийн ачааллыг бууруулж, вирус дамжих нөхцөлийг багасгадаг” хэмээн эрдэмтдийн судалгааны ажилд тэмдэглэжээ.

Эдгээр байгалийн гаралтай бүтээгдэхүүнүүд хүчиллэг орчин, ургамлын полифенолоороо вирусийг 80 хувиар сулруулдаг байна. “Жишээ нь гэхэд хар гандигарын жимс (Sambucus nigra )-ний шүүс томуугаар өвчилсөн хүмүүсийг шинж тэмдгийг хөнгөвчлөх чадвартай болох нь тогтоогдсон” гэж мэргэжилтнүүд мэдээлжээ.

 

Эх сурвалж: Кorrespondent.net

Орчуулагч: Марта

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй