Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар оройн 17:00 цагаас мэдээлэл хийлээ. /2020.11.14/
Энэ үеэр ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: “Манай улс 27183 иргэнийг эх орондоо татан аваад байна. Энэ сард 11 удаагийн нислэгээр иргэнээ татан авах байсан хэдий ч үлдсэн есөн нислэгийг цуцаллаа.
Монгол Улсад болж буй нөхцөл байдалтай холбоотойгоор нислэгийг хэзээ нөхөн үйлдэх тов талаар одоогоор мэдээлэл өгөх боломжгүй байна. Дээрх 9 удаагийн тусгай нислэгт хамрагдахаар тасалбар авсан иргэд түүгээрээ дараа нь зорчих боломжтой” гэлээ.