Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын талаар оройн 17:00 цагаас мэдээлэл хийлээ. /2020.11.14/
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: ОХУ-д сүүлийн 24 цагийн хугацаанд 21 мянга орчим хүн коронавирусээр өвчилж сүүлийн долоо хоногт хамгийн өндөр өвчлөл бүртгэгдлээ.
Харин манай улсын хувьд өнөөдөр 11:00 цагт мэдээлэл хийснээс хойш коронавирусийн тохиолдол наймаар нэмэгдэж нийт 420 тохиолдол боллоо. Эдгээр тохиолдлын нэг нь эхний тохиолдлын хавьтлаас илэрсэн бол өнгөрсөн 10 сарын 20-нд ирсэн тусгай үүргийн нислэгээр ирсэн дөрвөн хүн, Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг хүн, нэг эмчээс тус тус Ковид-19 илэрлээ.