Хоолойн өвчнийг хүндрээгүй, эхэн шатандаа буюу хөндүүр байхад нь өөрөө эмчлэх бүрэн боломжтой. Гэтэл хүмүүс үүнийг мэдэхгүй идээлүүлээд, халуурч хүндэрч цаашлаад тарианд орж, бүр зарим нь үе мөчний хэрэх өвчтэй болдог.
Ер нь хүн бүр өглөө босоод нүүр гараа угаадаг шиг өглөө бүр, хоол унд идсэний дараа, ам хоолойгоо зайлж сурах хэрэгтэй. Энэ нь шүд амны хөндий, хоолойн өвчнөөс урьдчилан сэргийлэх энгийн бөгөөд чухал арга хэмжээ юм.
Ялангуяа жамц давсны уусмалаар хоолойг тогтмол зайлж сурах хэрэгтэй. Эрүүл хүн том балга ус амандаа балгаад толгойгоо гэдийлгэн хамраар амьсгалаа авч амаар амьсгалаа гаргахдаа хоржигнуулан хоолойгоо хүчтэй зайлна. Нэг дор 10-15 удаа ингэж зайлвал шүд ам хоолойд наалдаж хуримтлагдсан зүйлүүд гарч ам, хоолой цэвэршинэ.
Ингээд та бүхэнд хоолой зайлах уусмал бэлдэх аргуудыг танилцуулж байна.
Л.Баяр