Сүхбаатар дүүргийн Онцгой комиссын дарга Х.Болормаагийн өгсөн үүрэг чиглэлийн дагуу нутаг дэвсгэрийн хэмжээнд коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, сэрэмжлүүлгийг дуут дохио бүхий автомашинтайгаар зарлан мэдээлж байна.
Онцгой байдлын албаны дуут уг автомашин нь нутаг дэвсгэрийн худалдаа, үйлчилгээний байгууллага, автобусны буудал, нийтийн эзэмшлийн гудамж талбай, гэр хорооллын гудамжаар явж, иргэдэд коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, амны хаалт тогтмол зүүх, шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байх, хувийн ариун цэврийг сахих, гэр, орон сууцандаа ариутгал халдваргүйтлийг тогтмол хийх зэрэг зөвлөмж, сэрэмжлүүлэг мэдээллийг автомашины болон зөөврийн чанга яригчийг ашиглан хүргэж байна.
Updown.mn