Супермаркет, хүнсний дэлгүүрийн ажиллах цагийн хуваарийг 07:00-21:00, хүнсний бөөний төв, агуулах, хүнсний захын ажиллах цагийн хуваарийг 06.00-19.00 цаг хүртэл тогтоож, хязгаарласан хугацаанд согтууруулах ундаа худалдахыг хоригложээ.
Түүнчлэн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд хүмүүсийн биеийн халууныг үзэж нэвтрүүлэх, гарыг ариутгах, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж, цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйжүүлэлтийн байдалд дотоодын хяналт тавьж ажиллахыг үүрэгдсэн байна.