Алтанбулаг боомтоор тээвэр хийн орж ирсэн жолооч болон эхнэрээс нь Коронавирусийн халдвар илэрсэнтэй холбоотойгоор УОК-оос шуурхай арга хэмжээ авч, гурван хоногийн хязгаарлалт тогтоогоод байна.
Энэхүү гурван хоногийн хязгаарлалтын хугацаанд нийслэлийн хэмжээнд архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх захирамжийг Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар гаргасан байна.
Уг захирамжид: “…1.2.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй хүнсний худалдаа, үйлчилгээний газар /ресторан, кафе, хайпермаркет, супермаркет, минимаркет, хүнсний дэлгүүр, бөөний төв, агуулах худалдаа/ болон нийтийн үйлчилгээтэй цайны газар, сүлжээ хоолны газар, сүлжээ хүнсний дэлгүүр, хүргэлтийн хоолны газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг 07:00-22:00 цаг хүртэл тогтоож, хязгаарласан хугацаанд согтууруулах ундаагаар үйлчлэхгүй, худалдахгүй байх;” хэмээн заажээ.
Н.БАТАА