Дуучин Ука Алтан гадас одон хүртлээ

2020-11-06 14:331min0
uka

Дуучин Ука өнөөдөр Алтан гадас одонгоор шагнууллаа. Тэрбээр энэ талаараа өөрийн цахим хуудаснаа дуулгасан байна. Ташрамд дуулгахад өнөөдөр түүний төрсөн өдөр тохиож буй юм.

Түүнийг одонгоо аваад гарч ирэхэд Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дашдондог, “Киви” хамтлагийн продюсер, ая зохиогч, дуучин Б.Ангирмаа, тус хамтлагийн гишүүн, дуучин Б.Халиун, жүжигчин Э.Ууганбаяр болон дуучин Укагийн гэр бүл, найз нөхөд, фенүүд нь тосон авав.

Ука энэ сарын 20-нд “DO IT” нэртэй тоглолтоо “Буянт-Ухаа” спортын ордонд хийхээр төлөвлөөд байгаа юм.

 

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй