Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын хөдөлгөөний арваннэгдүгээр сарын 6-нд буюу өнөөдөр нээж байна. Ингэхдээ нэг, гурав, тавдугаар хэсгийн замыг нээх ажээ. Хоёр болон дөрөвдүгээр хэсгийн замыг ямар ч байсан хөдөлгөөн нээх хэмжээнд хүргэсэн ба ийнхүү өнөөдрөөс замын хөдөлгөөнийг бүхэлд нь нээж байна. Зарим газраа бага зэрэг дутуу ажлуудыг арваннэгдүгээр сарын 15 хүртэл хийх юм.
Хоёр болон дөрөвдүгээр зам нь Хар модот давааны араас Урьхан хүртэлх 45.5км, Сүмбэрийн уулзвараас Цайдамын хөндий хүртэлх 45.08 км зам юм.
Дарханы замын ажил гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхэлж үргэлжлүүлэн хийгдэх ба өвлийн улиралд хоёр том ажил хийгдэнэ. Үүнд хайрга болон замын далангийн материал бэлтгэх, хоёрдугаарт гүүр хоолойн ажлууд орно. 1500 орчим буюу 1,5 км урттай хоолойнуудын бэлдцүүдийг бэлдэнэ. Ингээд гуравдугаар сарын 15- аас дараагийн ажил эхлэх ба тухайн үед замыг хэсэгчилж хаагаад эхний ээлжид гүүр хоолойн ажлыг бүрэн дуусгаж, дараа нь далангийн ажлуудыг дуусгах төлөвлөгөөтэй байгаа ажээ.
Тээврийн хэрэгслийн жолооч, зорчигчдыг дараах анхааруулгыг мөрдөн хөдөлгөөнд оролцохыг ТЦА болон Зам тээврийн хөгжлийн төвөөс анхааруулж байна.
Үүнд:
-Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм болон анхааруулах тэмдгийн заалтыг чандлан мөрдөх
-Авто замын зарим хэсэгт асфальтбетон хучилтгүй байгаа тул тээврийн хэрэгслийг хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй байх
-Шороон далангаар зорчих үел үзэгдэх орчин хязгаарлагдах чулуу үсрэх эрсдэлтэй тул тээврийн хэрэгсэл хоорондын аюулгүйн зайг баримтлах
Л.Баяр