Америкийн Калифорни мужид хуурамч санал авах байр илэрсэн тухай хэвлэлүүдэд мэдээлжээ.
Сэтгүүлчид энэхүү хууль бус санал авах байрыг илрүүлээд, сонгогчдыг бүртгэх товчоонд мэдэгдсэн аж. Үл таних этгээд энэ хаягаар иргэдийн саналын хуудсыг хүлээн авч, “Би санал өгсөн” гэх хуурамч наалт өгсөн гэнэ. Энэ асуудлыг шалгахаар орон нутгийн захиргааны төлөөлөгчид нь иржээ.
Холбооны мөрдөх товчооноос саяхан утас мессежний роботны тусламжтайгаар иргэд рүү “гэртээ байх”-ыг автоматаар уриалж, Ерөнхийлөгчийн сонгуульд саад болох гэж оролдлогыг бүртгэсэн. Үл мэдэх энэ дугаарын цаанаас эмэгтэй хүний хоолойгоор ярьж байсан гэнэ.
Орчуулагч: Марта
Эх сурвалж: Lenta.ru