“Тархины цус харвалттай тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан БОЭТ-ийн Мэдрэлийн тасгийнхан “Мөнхий Гэгээ” Өрхийн эрүүл мэндийн төвд үзлэг, шинжилгээ хийж, сургалт явуулж байна.Тус тасагт жилд 900 гаруй хүн хэвтэн эмчлүүлдэг байна.
Үүнээс гуравдугаар улирлын байдлаар 192 хүн тархинд цус харвах өвчний улмаас хэвтэн эмчлүүлжээ. Эмчлүүлэгсдийн 80-90 хувь нь даралт ихсэх өвчний шалтгаантай тархинд цус харвалт өгсөн байна.
“Ихэвчлэн 45-60 насны ид хөдөлмөрлөх насны хүмүүс тархинд цус харваж байна. Улмаар тахир дутуу болох, амьдралын чанар буурч байгаа нь харамсалтай” гэж Мэдрэлийн тасгийн эрхлэгч Д.Даваасүрэн хэллээ. Тархинд цус харвахад нөлөөлөх эрсдэлт хэд хэдэн зүйл байдаг.
Үүнд:
- Артерын даралт ихсэх өвчин
- Чихрийн шижин
- Таргалалт, биеийн жин хэт өндөр байх
- Стресс
- Архи тамхины буруу хэрэглээ хамаарч байна.
Мөн тархины судасны эмгэгийн шалтгаанаар 18 настай хүүхдэд харвалт өгсөн тохиолдол гарчээ. Харвалтын эрт үеийн шинж тэмдэг илэрвэл яаралтай тусламжийн 103 утсаар холбогдож, эмнэлгийн тусламж авах шаардлагатай. Алхаа гишгээ, хэл ярианы өөрчлөлт, барьж буй юмаа алдах, гар хөл сулрах шинж илэрдэг байна.
Орхон аймаг ЭМТ