2020-10-31 12:221min00

Монгол Улсад коронавирусийн 346 дахь тохиолдлыг бүртгэлээ

covid19

Эрүүл мэндийн яамнаас өчигдөр буюу аравдугаар сарын 30-ны өдөр мэдээлэл хийхдээ шинэ тохиолдол илрээгүй. Нийт зөөвөрлөгдөн орж ирсэн 340 тохиолдлыг бүртгэсэн хэмээж байв.

Харин өнөөдөр халдварын зургаан тохиолдол нэмэгдэж 346 болсон тухай ЭМЯ албан ёсны цахим хаягаараа дамжуулан мэдээллээ.

Эдгэрсэн хүмүүсийн тоо 313 байна. Эмчлүүлж байгаа 33 иргэн байгаагийн есийнх нь биеийн байдал хүндэвтэр байгаа аж.

 

Л.Баяр