Эрхэм хүндэт эцэг эхчүүд та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтган мэндчилье! Монголын хүүхдийн урлан бүтээх төв бол Монголын мянга мянган хүүхэд багачуудынхаа төлөө үнэ төлбөргүй үйл ажиллагаа явуулдаг.
Бид хүүхэд багачуудын урлан бүтээх хүсэл тэмүүлэл, авьяас чадварыг дэмжиж сурган хөгжүүлэх, урам зориг өгөх зорилгоор Олон улсын болон төрийн, төрийн бус, хувийн хэвшлийн байгууллагуудад уйгагүй хүсэлт, санал тавин хөөцөлдсөний үр дүнд төрөл бүрийн үзэсгэлэн, уралдааныхаа шагнал урамшууллыг олдог билээ. Бидний энэхүү хичээл зүтгэл, хүч хөдөлмөр бол хүүхэд багачуудаа баярлуулах, тэдний сурч хөгжихөд болон ахуй амьдралд бага ч болов хувь нэмэр болох хүсэл зорилготой юм.
Гэтэл зарим эцэг эхчүүд зөвхөн хувийн ашиг сонирхол, үзэл бодлоор хэрүүл зарга хийх, зүй бусаар харьцах, гутаан доромжлох зэрэг ёс зүйгүй хандлага гаргаж бид бүхэнд хүндрэл учруулж байна. ХҮҮХЭД БОЛ ЭЦЭГ ЭХИЙН ТОЛЬ гэдэг.
Тиймээс хүүхэд багачуудынхаа төлөө үйл ажиллагаа явуулж буй бидний ажлыг дэмжин эерэг байхыг хичээнгүйлэн хүсье.ХҮҮХДИЙН ТӨЛӨӨХ САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.