[starbox]

Энэ долоо хоногт Катар улстай дипломат харилцаагаа тасалсан ес дэх улсаар Мавритан орж байна. Тус улсын ГХЯ-ны мэдэгдэлд “Катар улс алан хядах байгууллагыг дэмжих, хэт даврагсдын үзлийг түгээн дэлгэрүүлэх бодлоготой холбогдсон” гэж дурджээ.

Өнгөрсөн даваа гарагт Саудын Араб, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират улс, Египет, Йемен, Мальдивын Бүгд найрамдах улс Катартай дипломат харилцаагаа тасалсан билээ.

Үүний дараа Маврик улс, Ливийн зүүний Засгийн газар тэдэнтэй нэгдэж байгаагаа зарласан. Катарын иргэд эдгээр улсын газар нутгаас яаралтай гарах шаардлагатай болсон бөгөөд Катарын онгоцнуудад агаарын орон зайг хаажээ.

Иордан улс Катар дахь дипломат төлөөлөгчийн газрын түвшнээ бууруулахаар шийдсэн байна. Үүнээс гадна Катар дахь “Аль-Жазира” сувгаа хаахаар болжээ.

Арабын орнууд Катарын Засгийн газрыг Сири дэх радикал исламист бүлэглэлүүдийг санхүүжүүлж, зэвсэглэж байна хэмээн сэжиглэж буй юм. “Financial Times”-ын мэдээлснээр Катарын хөрш орнууд ч Ирак, Сирид исламистуудын хулгайлагдсан Катарын иргэдийг барьцаанаас суллахад нэг тэрбум ам.доллар төлсөн гэдэг асуудал ч дургүйцлээ илэрхийлж байгаа гэнэ.

Харин Катарын засаг захиргаа улс орнуудын харилцаагаа тасалж буй үйлдлийг огт үндэслэлгүй гэж байгаа хэрнээ энэ нь тус улсын иргэдийн хэвийн амьдралд огт нөлөөлөхгүй гэж мэдэгдэж байгаа аж. Катарын Гадаад хэргийн сайд “Аль-Жазира” сувагт өмнө нь өгсөн ярилцлагадаа Катар улс “бүслэлт”-ийг давж гарахад бэлэн хэмээсэн байна. Үүнээс гадна тэрбээр улсынхаа иргэдийг бусад орнуудын “хамтарсан шийтгэл”-ийн золиос боллоо гэжээ.

Түүний хэлснээр Катар улсын засаг захиргаа хариу арга хэмжээ авахыг яарахгүй байгаа гэнэ. Гэхдээ бүс нутагт нөлөө тогтоохын төлөө тэмцдэг өрсөлдөгчид нь Катарт өөрийн хүчээ харуулах, эсвэл дотоод хэрэгт нь хутгалдан орох сонирхолтой байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлжээ. Түүнчлэн исламистуудыг дэмжлэг хэмээн буруутгаж буй нь зохиомол, худал хуурмаг зүйл гэж мэдэгдсэн байна.

 

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн