2020-10-29 12:361min00

Сэрэмжлүүлэг: Орон нутгийн замд осол гарч, нэг иргэний амь нас хохирчээ

busad

Өчигдөр 07:50 цагийн орчимд Баянхонгор аймаг Баян-Овоо сум хоёрдугаар багийн нутаг, “Савх” гэх газар зам тээврийн осол гарч, нэг иргэний амь нас хохирчээ. Тодруулбал, асфальтан замд Nissan Condor маркийн автомашины араас Hyundai Sonata маркийн Б жолоочтой автомашин мөргөж, зорчигч 35 настай, эмэгтэй Б-н амь нас хохирсон ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хурдыг тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүй, техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй