“COVID-19” цар тахлаас сэргийлэхэд манлайлан ажилласан резидент эмч нарт мөнгөн урамшуулал олгох үйл ажиллагаа өнөөдөр Эрүүл мэндийн хөгжлийн төвд боллоо.
2020 оны гуравдугаар сарын 2-ны УОК-ын шийдвэрийн дагуу COVID-19 цар тахал орж ирсэнтэйгээр холбогдуулан резидент эмч нарыг дайчлан ажиллуулж эхэлсэн юм. Энэ хүрээнд өнөөдрийг хүртэл нийт 792 резидент эмч тусгаарлан ажиглах байранд байгаа иргэдэд эмчилгээ, үйлчилгээ үзүүлжээ.
Резидент эмч нарыг үе шаттайгаар урамшуулж, өнөөдөр 68 резидент эмчид тус бүр нэг сая төгрөгийг олгож байна.
Л.Баяр