Өнгөрсөн долоодугаар сард Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурц, Улсын ерөнхий прокурорын газрын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал болж өндөрлөсөн билээ.
Шүүх хурлаас, шүүгдэгч Ж.Мөнхгалд гурван жилийн хорих ял, С.Баярт гурван жилийн хорих ял, Б.Хурцад гурван жилийн хорих ял, Э.Өлзийбаярт нэг жилийн хорих ял, Г.Эрдэнэбатад гурван жилийн хорих ял, О.Бямбажавд хоёр жилийн хорих ял, Ү.Отгонбаярт хоёр жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгах шийдвэр гаргасныг, шүүгдэгч нар эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд хандсан байдаг.
Улмаар аравдугаар сарын 13-ны өдөр уг хурлыг товлоод байсан ч Б.Хурцын өмгөөлөгч шүүх хурал давхацсан гэх шалтгаанаар хурал хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авсан юм. Тэгвэл уг хурал өнөөдөр /2020.10.28/ Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд болох гэж байна. Хурал 10.00 цагт эхэлнэ.