Монгол Улсын эмийн чанар, эмийн үнийн асуудал хүн бүрийн сэтгэлийг өвтгөсөн асуудал. Эмийн салбар хамгийн монопол, авлигажсан салбар болчихсон юм байна лээ л дээ.
ДЭМБ-аас гаргасан судалгаагаар Монголын иргэд 5-6 дахин үнэтэй эм хэрэглэдэг. Хилээр орж ирж байгаа гурван эмийн нэг нь гарал үүсэл нь тодорхойгүй, хуурамч. Эмнэлэгт хэвтсэн иргэний карманаас төлж байгаа мөнгөний 30-40 хувь нь зөвхөн эм тарианд зарцуулагддаг.
Монголын өрхийн эрүүл мэнддээ төлж байгаа зардлын 60 гаруй хувь нь эм худалдан авахад зарцуулж байна.