Нийслэлийн МАН-ын хороо өнөөдөр хуралдаж ирэх дөрвөн жилд хотын удирдлагад ажиллуулах нэр дэвшигчдээ тодруулна.
Улмаар өнөөдөртөө багтаж НИТХ-ын дарга, Нийслэлийн засаг даргад нэр дэвшигчдийг МАН-ын Удирдах зөвлөлөөр оруулж дэмжих эсэхээ шийдвэрлэх юм.
Удирдах зөвлөлийн дэмжлэг авсан нэр дэвшигчдийг маргааш товлогдоод буй НИТХ-ын анхдугаар хуралдаанаар сонгоно. Иргэдийн хурлын дарга шууд ажилдаа орох бол хотын даргаар сонгогдсон нэр дэвшигчийг Ерөнхий сайдын захирамжаар батламжилдаг хуулийн зохицуулалттай. Нийслэлийн МАН-ын хорооны хуралд 300 орчим гишүүн оролцох төлөвтэй байна.