09:30 цагт: Барилгын салбарын төрийн болон төрийн бус байгууллагууд, 21 аймгийн Ерөнхий архитектор, МХЕГ-ийн байцаагчид, барилгын салбарын угсралтын компаниудын төлөөлөл оролцсон “Барилга угсралтын үе шатны ажлын чанар, хяналтын тогтолцоо” сэдэвт зөвлөгөөн болно. Утас: 99085635

10:30 цагт: Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтээс Олон улсын ёс зүйн өдрийг тохиолдуулан “Ёс зүйтэй, ур чадвартай мэргэжилтэн” өдөрлөг зохион байгуулна. Утас: 88086225

11:00 цагт: “COVID-19” халдварын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас ээлжит мэдээлэл хийнэ.

11:00 цагт: Үндэсний цахим үйлчилгээний нэгдсэн систем “E-Mongolia”-ийн талаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан мэдээлэл өгнө. Утас: 94999598

11:00 цагт: Монголын анхны “Альфа” постдрамын театрын нээлт болон И.В.Гётегийн “Фауст” жүжгийн хэвлэлийн хурал болно. Уг хэвлэлийн хуралд тус жүжгийн Ерөнхий продюсер Тордайн Ганболд, Ерөнхий найруулагч Мягмарнарангийн Батболд, Фаустын дүрийг бүтээж буй соёлын тэргүүний ажилтан, жүжигчин С.Болд-эрдэнэ, Мефистофелийн дүрийг бүтээж буй Т.Бархүү нар оролцоно. Утас: 99104180

11:30 цагт: ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд хүргүүлсэн өргөдөлтэй холбоотой мэдээлэл хийнэ.

12:00 цагт: Судлаач Д.Батбаяр хэвлэлийн хурал зохион байгуулна.

12:00 цагт: Цэргийн гавьяаны одонт “Эх орны манаа” сонины түүхт 80 жилийн ойн хүрээнд Хил хамгаалах ерөнхий газрын Олон нийттэй харилцах албаны гэрэл зурагчин, ахлах дэслэгч Л.Номингэрэлийн “Хилийн өнгө” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 88817796

14:00 цагт: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоотой уулзалт хийж, хамтран ажиллах гэрээ байгуулна. Утас: 88007709, 99027019

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн