2020-10-19 09:471min00

Оюутолгойн уурхайн алт олборлолт 43 хувиар өсчээ

932886593_0_219_4256_2613_600x0_80_0_0_8b3085b52b0ed1b7f54b8e7842abc2cb

Энэ оны гуравдугаар улиралд Оюутолгойн уурхай 36 743 унци алт олборложээ. Энэ нь өнгөрсөн оны гуравдугаар улирлынхтай харьцуулахад 43 хувиар өссөн дүн юм байна. Харин энэ оны хоёрдугаар улиралд олборлосонтой харьцуулахад 19 хувиар өсжээ.

Алтнаас гадна зэсийн олборлолт мөн өссөн байна. Тодруулбал, 36 286 тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 28 хувиар өсчээ.

Оюутолгой төслийн 66 хувийг “Туркойз хилл ресурс”, 34 хувийг Монголын Засгийн газар эзэмшдэг. “Туркойз хилл ресурс”-ын хувьцааны дийлэнх хэсгийг “Рио Тинто” групп эзэмшдэг юм.