2020 оны 10 дугаар сарын 12-ноос 10 дугаар сарын 19-нийг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
– Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар өдөртөө дулаарна –
Хур тунадас: 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд зарим газраар, 15-нд зүүн болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17-нд төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 18-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 15-17-нд зарим газраар түр зуур секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хугацааны эхээр ихэнх нутгаар бага зэрэг сэрүүн байна. Хангайн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 9-14 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 хэм хүйтнаас 2 хэм дулаан, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 15-наас нийт нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Туул, Тэрэлж голын сав газраар 6-11 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө 6-11 хэм дулаан байх төлөвтэй.
Цаг уур орчны шинжилгээний газар