Беларусь Улсаас 40 ширхэг гал унтраах автомашин, техник, багаж хэрэгсэл ирлээ

2020-10-07 10:33
new_5d51cd7b72507693df14ddc6fa6a72aae5fcb49b

Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлж буй билээ.

Төслийн хүрээнд 15.4 сая еврогийн өртөг бүхий иж бүрэн тоноглогдсон 40 ширхэг гал унтраах, аврах зориулалтын автомашин, техник, багаж хэрэгслийг эхний ээлжинд хүлээлгэн өглөө. Ингэхдээ Монгол орны цаг агаарын эрс тэс уур амьсгал, газар нутаг, автозамын хүнд нөхцөлд тохируулан орчин үеийн нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглосонбайна.