Жүжигчин Ч.Ундрал нь “Choi Hainzan” продакшнаараа бүтээсэн “The woman” кинонд тоглосон билээ.
Тэрбээр Английн нийслэл Лондон хотноо болсон “International British Film Festival” кино наадамд саяхан оролцож, шилдэг эмэгтэй гол дүрийн шагнал хүртжээ. Харин шилдэг туслах дүр төрөлд тус кинонд мөн тоглосон жүжигчин Т.Борхүү шалгарсан байна.
Жүжигчин Ч.Ундрал 12 настайдаа Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч Ш.Гүрбазарын бүтээсэн “Говийн ганц айл” нэвтрүүлгийг үзэж байж. Ийнхүү хожим нь уран бүтээлч болж дээрх нэвтрүүлгийн гол дүрийн эзэн Т.Борхүүтэй уулзаж, энэ удаагийн киногоо үзэгчдэд хүргэсэн түүхтэй гэнэ.
э.