Коронавируст халдвартай тэмцэх багийн гишүүдийг чадавхжуулах сургалт хөвсгөл аймагт явагдаж байна

Коронавируст халдвартай тэмцэх удирдлагын тогтолцоо болон шуурхай хариу арга хэмжээний багийн гишүүдийн чадавхыг бэхжүүлэх, сургаж дадлагажуулах сургалт Хөвсгөл аймагт эхэллээ.
Сургалтыг Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Л.Саянаа, ОБЕГ-ын дэд дарга, УОК-ын Шуурхай штабын дарга, хурандаа Б.Ууганбаяр нараар ахлуулсан ЭМЯ, ОБЕГ, ХӨСҮТ болон ДЭМБ-ын мэргэжилтнүүд зохион байгуулж байна.
Аймгийн Онцгой комисс, шуурхай штаб, коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх багийн гишүүдийг чадавхжуулах онол, дадлага хосолсон сургалт өнөөдөр буюу 10 дугаар сарын 05-ныг хүртэл үргэлжилнэ.
Монгол Улсын Шадар сайдын Ажлын алба