2020-10-02 13:171min00

Монголбанк есдүгээр сард 2.3 тонн үнэт металл худалдан авчээ

gold-pic4_zoom-1000x1000-88721

Монголбанк 2020 оны 9 дүгээр сард 2.3 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 17.1 тн үнэт металл худалдан аваад байна.

Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 6.0 тн-р өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 17.1 тн үнэт металлын 15.4 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

2020 оны 9 дүгээр сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 123.9 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 154.5 кг үнэт металл худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 1.4 тн үнэт металл худалдан авлаа.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 9 дүгээр сард 176,494.48  төгрөг байлаа гэж Монголбанкнаас мэдээллээ.

График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)

 

График 2. 1990-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (тонн)

 

График 3. 2020 оны 9 дүгээр сард Монголбанкны алт худалдан авсан үнэ (төгрөг/грамм)


Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй