Жил бүрийн 10 дугаар сарын 1-нийг Монгол Улс Ахмадын өдөр болгон тэмдэглэдэг. Тус өдрийг тохиолдуулан Үндэсний Статистикийн хорооноос ахмадуудтай холбоотой зарим тоон мэдээллийг инфографикаар хүргэж байна.
Монгол Улсад оршин суугаа хүн амын 7.3 хувь буюу 232 мянга нь 60-с дээш насны ахмадууд байна. Тэдний 41 хувь нь эрэгтэй, 59 хувь нь эмэгтэй. Нийт ахмадуудын 69 хувь нь хот болон аймгийн төвд амьдардаг бол үлдсэн 31 хувь нь сумын төв болон хөдөө амьдардаг. Мөн нийт ахмадуудын 40 хувь нь тэтгэврийн зээлтэй байна.