УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг цахим хуудсаараа нийслэлийн удирдлагуудад хандав.
Тэрбээр “Нийслэл, дүүргийн удирдлагууд анхааралдаа авна уу. Улаанбаатар хот зөвхөн машин явахад зориулагдсан хот биш.
Явган хүн, тэргэнцэртэй иргэд, хүүхдийн тэрэгтэй эцэг эх, дугуйтай хүн зорчих боломжийг нэмээд өгмөөр байна. Үүний тулд бүх барилга, зам талбайд эдгээр иргэд зорчих боломж бүхий стандарт тогтоох, барилга, обьектууд, хотхонуудын хашааг буулгаж зам талбайг гаргах хэрэгтэй.
Манайх шиг ингэж их нийтийн эзэмшлийн талбайгаас таслан авч хашаа зоодог хотхон, барилгуудтай хот гэж байхгүй. Ялангуяа сүүлийн үед баригдаж буй барилгууд, хотхонууд дугуйтай хүн битгий хэл явган хүн явах зайгүй шахам хашаа хороо барьдаг болчихоод байгааг болиулах ёстой” гэжээ.
Б.ИРЭЭДҮЙ