2020-09-25 10:161min00

Өнөөдөр Австрали Улс руу тусгай үүргийн нислэг хөөрнө

uuriin-ongots

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 13 удаагийн тусгай үүргийн нислэгээр 3380 иргэнээ татан авахаар төлөвлөсөн.

Энэ хүрээнд өнөөдөр Австрали улсын Сидней хот руу тусгай үүргийн нислэг үйлдэж, эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг татан авна. Мөн энэ сарын 28-нд АНУ-аас иргэдээ татан авснаар энэ сард хийх тусгай үүргийн нислэгийн төлөвлөгөө дуусах юм.

Харин ирэх сард 11 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2700 орчим  иргэнээ татан авахаар төлөвлөөд буй. Тодруулбал,

  • 10 сарын 4-нд Нурсултан-Улаанбаатар
  • 10  сарын 8-нд Сөүл-Улаанбаатар
  • 10 сарын 10-нд Токио-Улаанбаатар
  • 10 сарын 12-нд Сөүл-Улаанбаатар
  • 10 сарын 16-нд Сөүл-Улаанбаатар /транзит/
  • 10  сарын 17-нд Сөүл-Улаанбаатар
  • 10 сарын 18-нд Сөүл-Улаанбаатар
  • 10 сарын 19-нд Сөүл-Улаанбаатар
  • 10 сарын 20-нд Сөүл-Улаанбаатар
  • 10 сарын 23-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлд тус тус нислэг үйлдэнэ.

Харин Сиатл-Улаанбаатар чиглэлийн нислэгийн хугацаа тодорхойгүй байна.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй