Улсын Филармони 49 дэх жилийн үзвэрийн нээлтээ “Ганган Дагшаа” шинэ уран бүтээлээр нээнэ

2020-09-24 09:431min0
gangan

Монгол Улсын Филармони үзвэрийн 49 дэх жилийн нээлтээ энэ сарын 26-нд Төрийн шагналт Баянмонгол чуулгын “Ганган Дагшаа” шинэ уран бүтээлийн концертоор нээх гэж байна.

Тоглолтын хөтөлбөрт Монголын хөгжмийн зохиолчдын болон Монгол ардын дууны шилмэл бүтээлүүдээс үзэгч, сонсогчиддоо хүргэнэ.

Тоглолтонд Монгол Улсын Филармонийн гоцлол дуучин, гавьяат жүжигчин Б.Мөнхбаатар, дуучин Б.Дэлгэрбаяр, Н.Наранбаатар, Ц.Хулан, Л.Насанбуян нар оролцоно.

Л.Баяр

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй