Нийслэлийн Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт, иргэн Х-ын хашаанд нүхэн жорлонд бага насны хүүхэд унасан дуудлага өчигдөр өдрийн 12:27 цагт дүүргийн Онцгой байдлын газарт ирсэн байна.
Онцгой байдлын алба хаагчид хоёр настай, эрэгтэй Э-г жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргаж, Яаралтай тусламжийн төвд шилжүүлжээ.