Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Халх гол орчмоор бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зүүн аймгуудын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Дорнод-Дарьгангын тал нутаг, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 15-17 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 2 градус дулаан, харьцангуй чийг 84 хувь, агаарын даралт 872 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.