Оюутолгойн ТУЗ-ийн хоёр гишүүнийг сонгон шалгаруулалтад оролцох хүмүүсийн материалыг энэ сарын 30 хүртэл авна

2020-09-15 10:571min0
oyutolgoi-1

“Оюутолгой” ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг бөгөөд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох “Эрдэнэс Оюутолгой” ХХК нь төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшиж, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлдэг.

Мөн “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ нь есөн гишүүнээс бүрддэгээс гурвыг нь Монгол Улсын Засгийн газар нэр дэвшүүлэн томилдог.

Засгийн газрын 2020 оны нэгдүгээр сарын 29-ний хуралдаанаас гарсан тэмдэглэлийг үндэслэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-д төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүнд нэр дэвших нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлалаа. Оюутолгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдүүлэх зорилгоор ТУЗ-ийн хоёр гишүүнийг сонгон шалгаруулах юм байна.

Сонгон шалгаруулалтад оролцох хүмүүсийн материалыг энэ сарын 30 хүртэл Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүлээн авах ажээ.

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй