Улсын Онцгой комиссын ээлжит хуралдааныг өнөөдөр Төрийн ордонд боллоо. Хуралдаанаар соёл урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээ, худалдаа үйлчилгээг үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцэж, дэмжсэн байна.
Түүнчлэн маргааш /2020.09.15/ дуусгавар болох өндөржүүлсэн бэлэн байдлын хөл хориог сунгах саналыг гаргасан байна. Учир нь хөл хориог ирэх аравдугаар сарын 31-нийг дуустал сунгах дээр санал нэгджээ.
Улсын Онцгой комиссын ээлжит хуралдаанаас гаргасан дээрх шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, баталгаажуулна. Засгийн газрын ээлжит бус хуралдааныг 14:00 цагт Төрийн ордонд товолсон байна.