Амралтын өдрүүдэд зам тээврийн ослын шинжтэй 417 дуудлага мэдээлэл ТЦА-нд ирсэн байна. Ослын улмаас 13 хүн гэмтсэний хоёр нь хүүхэд байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 1, орон нутагт 2 хүний амь нас хохирсон байна.
Тодруулбал, есдүгээр сарын 12-ны өдрийн 09 цагийн орчим Дундговь аймаг Өндөршил сум 1-р баг “Хөх овоо” гэх газар /сумын төвөөөс хойш 18 км/ шороон замд Даюун маркийн Б жолоочтой мотоцикл онхолдож, жолооч 34 настай, эрэгтэй Б-ын амь нас хохирсон. Мөн СХД-ийн 17 дугаар хороо Москвагийн гудамж, Хархорин захын хойд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь хэн болох нь тодорхойгүй 40 орчим насны эрэгтэйг мөргөж амь насын хохироож хэргийн газрын орхин явсан.
Есдүгээр сарын 13-ны 12 цагийн орчим Хэнтий аймгийн Цэнхэр Мандал сумын 3-р баг “Замчдын овоо” гэх газар /сумын төвөөс хойш 30 км/ асфальтан замд чиргүүлийн холбоос салгаж байх үед хувийн эзэмшлийн Toyota Prado жолоочтой автомашин өнхөрч, явган зорчигч 69 настай, эрэгтэй Л-ыг дайрч амь насыг нь хохироожээ.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 50 жолоочийг илрүүлж ажилласан байна. Мөн давуу эрх бүхий явган зорчигчид гарцан дээр зам тавьж өгөөгүй 179 жолоочийг МУ-ын ЗТХ-ийн 14.7.38-д заасны дагуу хариуцлага тооцож ажиллажээ.