Нийслэлийн нутаг дэвсгэрт эзэмшил газрынхаа орчныг бохирдуулж, доройтуулсан, гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил ашиглаагүй иргэн, аж ахуйн нэгжүүдийн газар эзэмшлийн байдалд хийсэн шалгалтын талаар НМХГ-аас танилцууллаа.
Тодруулбал, НМХГ-аас гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил ашиглаагүй, эзэмшил газрынхаа орчныг бохирдуулж, доройтуулсан 114 иргэн, аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийлээ.
Хяналт шалгалттай холбоотойгоор илэрсэн зөрчлийг арилгуулах зорилгоор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсгийн дагуу 114 ИААНБ-ын газар эзэмших эрхийг цуцлуулах тухай саналыг Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн бөгөөд гүйцэтгэлийн шалгалт хийхэд зөрчил арилаагүй байсан тул дахин газар эзэмших эрхийг цуцлуулах саналыг хүргүүллээ. 2.Газрын харилцааны талаар сүүлийн 3 жилийн байдлаар /2018-2020/ нийтлэг илэрч байгаа зөрчлийн талаар:
Газар эзэмшигч, ашиглагч нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй газар ашигласан, эдлэн газрын хэмжээ байршлыг дур мэдэн өөрчилсөн, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг зохих журмын дагуу хийлгээгүй, эзэмшил газрын 10-аас доошгүй хувьд ногоон байгууламжтай байлгах үүргээ биелүүлээгүй зэрэг нийтлэг зөрчлүүд илэрч байна.
Газрын харилцааны чиглэлээр ирж байгаа албан бичиг, өргөдлийг сүүлийн 3 жилийн байдлаар авч үзвэл: 2018 онд 537, 2019 онд 848, 2020 онд 858, мөн Зөрчлийн тухай хуулиар 2018 онд 137 ИААНБ-д 76240.0 мян/төг, 2019 онд 233 ИААНБ-д 165400.0 мян/төг, 2020 онд 229 ИААНБ-д 179170.0 мян/төгрөгийн арга хэмжээ тооцогдсон нь жил ирэх тусам газрын зөрчил маргаан ихэссэн, цаашид өсөх хандлагатай байна.