ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: Өчигдөр нийт 350 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
Манай улсад нийт батлагдсан 310 тохиолдлын 95 хувь буюу 296 нь эдгэрсэн. Үүнээс сувилалд 9 хүн, гэрт 29 хүн, тандалтын хугацаа дууссан 258 хүн байна. Өнөөдөр ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай 14 хүн байгаагаас 8 хүн хөнгөн, 6 нь хүндэвтэр байна.
Мөн өчигдөр 261 зорчигч Хонгконгоос ирсэн. Тэднээс авсан шинжилгээний хариу маргааш гарна. Манай улс улирлын томуугийн вакциныг захиалсан бөгөөд АНУ-ын ХӨСҮТ-ийн дэмжлэгээр 89 мянган хүн тун вакцин энэ сарын сүүлээр орж ирнэ. Энэ нь БНСУ-д үйлдвэрлэсэн “Green Cross”-ийн вакцин юм.