Их дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалт энэ сарын 14-нд Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлнэ гэсэн тов гарчээ. Шалгалт 12.00-13.40 цагт болох юм байна.
Элсэгчид Засгийн газрын 37 дугаар тогтоолын монгол хэл, бичгийн шалгалтыг заавал өгөх юм.
Жил бүр Ерөнхий боловсролын дунд сургуулийн 30,000-40,000 хүүхэд ахлах ангиа төгсдөг. Энэ жил 40 мянга гаруй хүүхэд залуус шалгалт өгөхөөр бүртгүүлжээ.
Шалгуулагчид www.eec.mn вебсайтаар орж, бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаар нэвтэрч суудлын хуваариа хэвлэж авах шаардлагатай юм.
Шалгалтад орохдоо дараахь материалыг бүрдүүлнэ.
Үүнд:
– Бүртгэлийн хуудас
– Суудлын хуваарь
– Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсролын баримт бичиг
– Цахим үнэмлэх болон мөн түүнтэй адилтгах баримт бичигтэйгээ ирнэ.
Шалгалтын дүн, оноо, жагсаалтыг ирэх сарын 01-нд өглөө 08:00 цагт www.eec.mn вэб сайтад байршуулж олон нийтэд мэдээлхээр болжээ.